2018 онд хэвлэгдсэн МУ-ын Хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдал эмхэтгэлд нийтлэгдсэн мэргэжлээс шалтгаалсан өвчний статистикийн мэдээллийг оруулав.
НДЕГ-ын статистик бүртгэлд 2017 оны байдлаар 3336 хүн МШӨ-өөр ХЧА-ын тэтгэвэр авсан гэж бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсийн дийлэнх (79%) хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр нь харьцуулахад 41-50 насныхан 17%, 51-60 насныхан 57%-ийг бүрдүүлж байна. Мөн эдгээр хүмүүсийн 93% нь хөдөлмөрийн чадвараа 50-иас их хувиар алдсан байна.
МШӨ-өөр хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас тэтгэвэр авагчдын тоо 2009 онд 5421 байсан бол 2017 онд 3336 болж буурсан. Шинээр бүртгэгдсэн МШӨ-ний тохиолдлын тоо 2009 онд 56 байснаас 2014 онд 26 болон буурсан боловч 2016 онд 77, 2017 онд 66 болж өсөх хандлагатай болсон.
ХАБЭМТ-өөс ирүүлсэн 2009-2017 мэдээгээр МШӨ-ний тохиолдол хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамгийн өндөр бүртгэгдсэн. Үүний дараагаар барилга, зам тээврийн салбарын ажилтнуудын дунд МШӨ-ний тохиолдолд их бүртгэгдсэн байна.
2017 оны байдлаар ХАБЭМТ-ийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын газрын хяналтад байгаа МШӨ-ний тохиолдлын 54%(1803) нь уушгины гадны шалтгаант өвчлөл, 26.5%(886) нь мэдрэл, мэдрэлийн ёзоор ба сүлжээний өвчин, 9%(306) химийн хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн өвчлөл өндөр байна.
2009-2017 оны хооронд МШӨ-ний нийт 425 тохиолдол шинээр оношлогдсоноос гуурсан хоолойн архаг үрэвсэл 31%(132), нурууны спондилопати 9.6%(47), уушги тоосжих өвчин, тулгуур эрхтний үе мөч хэлбэр, хөдөлгөөн алдагдах 5.8%(25), шуугианы гаралтай сонсгол бууралт өвчлөл 4.7%(20) түгээмэл илэрчээ.
АУ-ны доктор Д.Нарансүх
Нийт харилцан яриа