Хэлт энд Сэфти Солушинс ХХК

Алсын хараа

Хэлт энд Сэфти Солушинс ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн цогц үйлчилгээгээр ханган ажилладаг.

Бидний алсын хараа хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар хөдөлмөр эрхлэгч Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх юм.

Бидний баримтладаг зарчим

Аюулгүй, эрүүл, хүрээлэн орчинд ээлтэй үйл ажиллагаа

Ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эн тэргүүнд тавьж, хүрээлэн орчинд ээлтэйгээр ажилладаг.

Ёс зүй

Үйлчлүүлэгч, хамтрагч, өрсөлдөгч, ажилтан, бусад талуудтай ёс зүйтэй харилцаж хамтран ажилладаг.

Чанартай үйлчилгээ

Үйлчилгээний чанар, үнэ цэнийг хамгийн өндөр түвшинд хадгалах зорилтыг дэвшүүлж ажилладаг.

Мэргэжлийн хөгжил

Ажилтан бүрт мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, ахиж дэвшихэд нь дэмжлэг үзүүлж, ижил тэгш боломж олгон, нийгмийн хангамжийн асуудалд нь анхааран ажилладаг.

Нийгмийн хариуцлага

Монгол Улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэгч хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах замаар нийгмийн сайн сайхныг дэмжиж ажилладаг.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Хэлт энд Сэфти Солушинс ХХК - ийн охин компани Хэлт инспекшин ХХК нь Үндэсний итгэмжлэлийн төвийн MNS ISO/IEC 17020 итгэмжлэлтэйгээр хөдөлмөр, орчны эрүүл ахуйн хөндлөнгийн хэмжилт, үнэлгээ хийх үйлчилгээгээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангадаг.

Хэлт энд Сэфти Солушинс ХХК - ийн охин компани Эрүүл ахуй, хор судлалын лаборатори ХХК нь Үндэсний итгэмжлэлийн төвийн MNS ISO/IEC 17025 итгэмжлэлтэйгээр эрүүл ахуй, хор судлалын шинжилгээ, хэмжилтийн багажны шалгалт тохируулгын үйл ажиллагааг явуулж байна.

Зөвлөх үйлчилгээ. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч нар аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл мэндийн менежментэд үнэлгээ өгөх, шинэчлэн сайжруулах зөвлөмж боловсруулах үйлчилгээ.

Хэмжилтийн багажны худалдаа. Эрүүл ахуйн хэмжилтийн багажнуудыг  үйлдвэрлэгчээс албан ёсны зөвшөөрөлтэйгээр ханган нийлүүлж, борлуулалтын дараах үйлчилгээгээр хангаж ажилладаг.

Албан ёсны дистрбютор

Агааараас сорьц цуглуулах багаж хэрэгсэл, шуугианы хэмжилтийн багаж үйлдвэрлэгч АНУ -ын SKC Inc компанийн дистрбютор

Хорт хийн хэмжигч багажны үйлдвэрлэгч Японы Riken Keiki компанийн дистрбютор.

Хорт хийн түргэвчилсэн хэмжилтийн илрүүлэгч гуурс үйлдвэрлэгч Японы Gastec компанийн компанийн дистрбютор.

Доргион, шуугианы хэмжилтийн багаж үйлдвэрлэгч Польшийн Svantek компанийн дистрбютор.

Лабораторийн зориулалтын жин үйлдвэрлэгч Польшийн Radwag компанийн диллер

Нойр, ядралтын хяналт менежментиийн Fatigue Science брэндийн албан ёсны түнш

Манайхаас хэмжилтийн багаж худалдан авахын давуу тал

Албан ёсны эрхтэй

Баталгаат хугацаа

Мэргэжлийн зөвлөгөө

Урт хугацаанд ашиглахад зориулагдсан

Шалгалт тохируулга хийх боломжтой

Борлуулалтын дараах үйлчилгээ

Компанийн хөгжлийн замнал

Харилцагч байгууллагууд