Хөндлөнгийн үнэлгээ

ISO/IEC 17020

Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17020 итгэмжлэлтэйгээр эрүүл ахуйн хөндлөнгийн хэмжилт, үнэлгээ хийх үйлчилгээгээр харилцагчдаа ханган ажиллаж байна.

Давуу тал, ач холбогдол

ОРЧНЫ ШУУГИАНЫ ҮНЭЛГЭЭ

Харилцагчийн хүсэлтээр орон сууц, нийтийн суурьшлын бүсэд шуугианы түвшинг хэмжиж тодорхойлох хөндлөнгийн үнэлгээ.

МАНАЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

  • Шуугианы 1-р төрлийн ангиллын хэмжилтийн багажаар 500Гц-ээс нам давтамжтай дууны түвшинг хэмжснээр зүрх судасны өвчтэй, хэт мэдрэг хүмүүст үзүүлэх нөлөөллийг үнэлэх боломжийг олгодог.
  • Шуугианы түвшинг 16-16000 Гц-ийн давтамжийн бүсэд хэмжсэнээр MNS 12-1-009:1985 стандартай харьцуулан дүгнэлт хийдэг. 
  • Хэмжилтийн үед холбогдох талуудын хяналт тавих боломжийг олгож, хэмжилтийн үр дүнгийн хараат бус,  баталгаат байдлыг хангадаг.
  • Олон улс, үндэсний стандартын дагуу хэмжилтийг хийдэг.
  • Эрүүл ахуйн мэргэжилтэн ISO 17025 стандартын дагуу шуугианы хэмжилтийн үр дүнг холбогдох стандарттай харьцуулан дүгнэлт өгдөг.

ҮНЭЛГЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

  • Орчны шуугианы түвшинг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг тодорхойлох. 
  • Шуугианы эх үүсвэрийг тодорхойлох
  • Шуугианыг бууруулах арга хэмжээний хэрэгцээг үнэлэх. 
  • Шуугианыг бууруулах арга хэмжээний үр нөлөөг үнэлэх

Аргачлал, үр дүн

ХЭМЖИЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТ

  • Түгээмэл агаар бохирдуулагчид: Нийт тоос, PM2.5, PM10, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нүүрсхүчлийн дутуу исэл, нүүрсхүчлийн хий
  • Хортой агаар бохирдуулагчид: Хартугалга, кадьми, никель, бусад хүнд металл, бензол, толуол, формальдегид, бусад дэгдэмхий хорт бодис, асбест, элемент нүүрстөрөгч
  • Ажлын байр, дотоод орчны бичил цаг уурын үзүүлэлт (температур, чийглэг, агаарын урсгалын хурд)

АРГАЧЛАЛ

  • Үнэлгээний зорилго, хэрэглээнээс хамааран орчны эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл ахуй эсвэл байгаль орчны холбогдох стандартуудыг мөрдөнө.
  • Хэмжих бохирдуулагчийн шинж чанар, харилцагчийн хүсэлтээс хамаарч идэвхтэй, идэвхгүй сорьц цуглуулалт, лабораторийн шинжилгээ, шууд хэмжилтийн аргыг ашиглана.
  • Лабораторийн шинжилгээг  ISO17025 итгэмжлэлтэй Эрүүл ахуй, хор судлалын лаборатори, бусад гэрээт лабораториудад хийлгэнэ.
  • Хөндлөнгийн хяналтын мэргэжилтэн ISO 17025 стандартын дагуу хэмжилтийн үр дүнг холбогдох стандарттай харьцуулан дүгнэнэ.

ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН

  • Ажлын байр, гадаад, дотоод орчны агаарын чанар эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхийг тодорхойлох 
  • Эмнэлэг, үйлчилгээний байгууллага, сургалтын танхим, албан тасалгаа зэрэг ажлын байр, дотоод орчны агааржуулалтын систем агаарын чанарын шаардлагыг хангаж буй эсэхийг тодорхойлох. 
  • Орчны агаарын чанар байгаль орчны стандартын шаардлага хангаж буй эсэхийг тодорхойлох

Хэмжилт

ЭРҮҮЛ АХУЙН ХЭМЖИЛТ, СОРЬЦ ЦУГЛУУЛАЛТ, ҮНЭЛГЭЭ

  • Харилцагчийн хүсэлтээр хийдэг ажлын байр, орчин дахь хими, физик, эргономикийн хүчин зүйлсийн эрүүл ахуйн стандартын шаардлагатай нийцэж буй эсэхийг тодорхойлох хөндлөнгийн үнэлгээ. 

ХЭМЖИЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТ

  • Агаарын чанарын үзүүлэлтүүд
  • Хорт хий
  • Бичил цаг уур (температур, чийглэг, агаарын урсгалын хурд), 
  • Физик хүчин зүйлс (гэрэлтүүлэг, шуугиан, доргион, цахилгаан соронзон орны хүчлэг, цахилгаан статик орон, ионжуулагч цацраг)
  • Дулааны өртөлт
  • Ажилтай холбоотой
  • Эргономикийн хүчин зүйлс
  • Ажлын байр, өрөөний агааржуулалтын үнэлгээ

АРГАЧЛАЛ

  • Хэмжилт, үнэлгээний үзүүлэлтээс хамааран зохих стандарт аргачлалыг мөрдөнө.
  • Лабораторийн шинжилгээг  ISO17025 итгэмжлэлтэй Эрүүл ахуй, хор судлалын лаборатори, бусад гэрээт лабораториудад хийлгэнэ.
  • Хөндлөнгийн хяналтын мэргэжилтэн ISO 17025 стандартын дагуу хэмжилтийн үр дүнг холбогдох стандарттай харьцуулан дүгнэнэ.

ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН

  • Сонгосон үзүүлэлт нь эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тодорхойлно. 
  • Ажлын байр, дотоод орчны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах хэрэгцээг тодорхойлно.  
  • Эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах арга хэмжээний үр нөлөөг үнэлнэ.

Мэргэжлийн баг

Д. Нарансүх

Гүйцэтгэх захирал

Доктор, Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч

Б. Дөлгөөнбаяр

Эрүүл ахуйн техникийн хяналтын менежер

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Б. Дэлгэрхишиг

Эрүүл ахуйн үнэлгээний ахлах мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуй

Б. Төгсцогт

Эрүүл ахуйн үнэлгээний мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Г. Магсармаа

Эрүүл ахуйн үнэлгээний мэргэжилтэн

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бакалавр

Э. Санчир

Эрүүл ахуйч

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр

Харилцагч байгууллагууд

Хөндлөнгиин үнэлгээ хийлгэх хүсэлтийг бүртгэх маягт

Таны илгээсэн мэдээллийн дагуу манай мэргэжилтэн маань ажлын 2 цагийн дотор эргүүлэн холбогдох болно.

Мөн таны илгээсэн мэдээллийг бид гуравдагч этгээдэд дамжуулах болон, бусад зориулалтаар ашиглахгүй гэдгээ амлаж байна.

ISO СЕРТИФИКАТ

Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17025:2017 итгэмжлэлтэйгээр эрүүл ахуй, хор судлал, орчны шинжилгээгээр харилцагчдаа ханган ажиллаж байна.