Лабораторийн шинжилгээ

Шинжилгээний хүрээ

Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17025:2017 итгэмжлэлтэйгээр эрүүл ахуй, хор судлал, орчны шинжилгээгээр харилцагчдаа ханган ажиллаж байна.

Тоос, тоосонцор

Агаарын сорьцонд нийт тоос, цулцанд нэвтэрдэг тоос (PM4), PM2.5, PM10, нүүрсний тоос

Гагнуурын утаа

Гагнуурын утаанд агуулагдах тоосонцор, хүнд металл

Металл

Агаар, усны сорьцонд хүнцэл, хар тугалга, никель, кадьми зэрэг хүнд металлуудыг тодорхойлох шинжилгээ

Хорт металлын био-мониторинг

Цус, шээс, үс зэрэг биологийн сорьцонд хорт металл тодорхойлно

Микро элемент, эрдсийн шинжилгээ

Хүний биед ашигтай цайр, селен гэх мэт микро элемент, кали, фосфор, магни гэх мэт эрдсийг цусанд тодорхойлно

Дэгдэмхий органик нэгдлүүд

Бензол, толуол, этилбензол, п,м,о-кслиол, формальдегид

Дизель хөдөлгүүрийн тоосонцор

Элемент нүүрстөрөгч

Асбест

гаар болон барилгын материалд агуулагдах асбестийн утаслаг

Манай онцлог давуу тал

Итгэмжлэгдсэн

Лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны ISO/IEC 17025 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг ба Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн.

Стандарт аргачлал

Лабораторийн шинжилгээндээ олон улс, үндэсний ISO, MNS, NIOSH стандарт аргачлалуудыг мөрддөг.

Мэргэжлийн баг

Аналитик хими, хөдөлмөрийн эрүүл ахуй, хүрээлэн орчны хими, хор судлалын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн баг.

Чанарын хяналт

Шинжилгээний үр дүнгийн баталгаат байдлыг хангахын тулд АНУ-ын NIST, IHPAT зэрэг нэр хүндтэй байгууллагуудаас бэлтгэсэн лавлагаа сорьцыг чанарын хяналтдаа ашиглаж, гадаад, дотоод хяналтыг хэрэгжүүлдэг.

Мөшгин хянах тогтолцоо

Лабораторийн шинжилгээний үйл явцын бүртгэл ISO 17025, зохих стандарт аргачлалын дагуу хөтөлж үр дүнгийн баталгаат байдлыг мөшгин хянах тогтолцоо бүрдүүлсэн.

Тасралтгүй хөгжүүлэлт

2018 онд тоосны шинжилгээг хийж эхэлснээс хойш талст цахиур, хүнд металл, биомониторингийн зэрэг шинжилгээнүүдийг Монголд анхлан нэвтрүүлж, тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлсээр ирсэн.

Шинжилгээний аргачлал

ҮЗҮҮЛЭЛТ

АРГЫН ЗАРЧИМ

СТАНДАРТ АРГА

Агаарын сорьцонд хийх шинжилгээ

Тоос, тоосонцор

Гравиметрийн арга

MNS 7001:2023, NIOSH 0500, NIOSH 0501, NIOSH 0600, EPA IP-10A, MDHS14/4

Кварц цахиур тодорхойлох

Спектроскопын арга

MNS 5366:2023, NIOSH 7603

Хүнд металл

Атом шингээлтийн арга

MNS 15020-2:2014

Биомониторингийн шинжилгээ

Шээс, бүхэл цус, үсэнд  хүнд металл тодорхойлох

Атом шингээлтийн арга

NIOSH 8005, NIOSH 8310, WI-18

Цусны сийвэнд микроэлемент тодорхойлох

Атом шингээлтийн арга

NIOSH 8005, WI-18

Цусны сийвэнд эрдэс тодорхойлох

Атом шингээлтийн арга

IOSH 8005, WI-18

Мэргэжлийн баг

Л. Буджав

Лабораторийн эрхлэгч

Хүрээлэн буй орчны магистр

Т. Баасанжаргал

Аналитик химич

Химийн ухааны бакалавр
Химийн ухааны магистр

Н. Энхтуул

Аналитик химич

Хүнсний хими техниологийн бакалавр
Химийн ухааны магистр

Б. Дөлгөөнбаяр

Шалгалт тохируулгын мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд судлалч, Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Харилцагч байгууллагууд

Лабораторийн шинжилгээний үйлчилгээний хүсэлт

Таны илгээсэн мэдээллийн дагуу манай мэргэжилтэн маань ажлын 2 цагийн дотор эргүүлэн холбогдох болно.

Мөн таны илгээсэн мэдээллийг бид гуравдагч этгээдэд дамжуулах болон, бусад зориулалтаар ашиглахгүй гэдгээ амлаж байна.