Амьсгал хамгаалах хэрэгслийн тохирооны сорил

ISO/IEC 17020

Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17020 итгэмжлэлтэйгээр амьсгал хамгаалах хэрэгсэл буюу маскны тохирооны тоон сорилыг MNS 6654:2017 стандартын дагуу хийж байна.

Амьсгал хамгаалах хэрэгслийн тохироо

АМЬСГАЛ ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ТОХИРООНЫ СОРИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Ажлын байрандаа тоос, хорт бодисын нөлөөлөлд өртдөг ажилтан бүрт хамгаалах үр нөлөөтэй, тохирсон маскыг олон улсын жишиг аргачлалын дагуу бодит хэмжилтэд суурилан сонгож өгөх мэргэжлийн үйлчилгээ юм.


ҮНЭЛГЭЭНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тоос, хорт бодис болон эмгэгтөрөгч биологийн хүчин зүйлсэд амьсгалын замаараа өртдөг үйлдвэрийн ажилтнууд, эрүүл мэргэжилтнүүдэд энэхүү сорилын дагуу тохирсон, хамгаалах үр нөлөөтэй маскыг сонгож, хэрэглүүлэх шаардлагатай.


СТАНДАРТЫН ШААРДЛАГА

  • MNS 4990:2023 стандартын дагуу зөвшөөрөгдөх дээд хэмжээний тал хувиас хэтэрсэн тоос, хорт бодист өртдөг ажилтанд тохирсон, үр нөлөөтэй амьсгал хамгаалах хэрэгсэлийг хэрэглүүлэх шаардлагатай. 
  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний MNS 5080:2023 стандартын дагуу тоос, хорт бодисын өртөлтөөс эрүүл мэндийн дундаас дээш эрсдэлтэй ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахын тулд амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглүүлнэ.
  • MNS 6654:2017 стандартын дагуу “Амьсгал хамгаалах хэрэгсэлийн тохирооны сорил”-ыг хийж амьсгал хамгаалах маскны тохиромжтой байдал, хамгаалах үр нөлөөг ажилтан бүрд хийх шаардлагатай.
  • Зураг 1-6 Фиттестийн зураг

Давуу талууд

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ДААВУУ ТАЛ

  • MNS 6654:2017, OSHA - ийн шинэчилсэн CNC протоколын дагуу амьсгал хамгаалах маскны тоон тохирооны сорилыг хийдэг.
  • Ажилтны хөдөлмөрийн нөхцөл, орчны нөхцөл, бохирдуулагчийн шинж чанар, өртөлтийн зэргээс хамааруулан түгээмэл хэрэглэгддэг 3M, MSA, North зэрэг брэндийн хагас, бүтэн нүүрэвчтэй маск, тоосны NIOSH 99/100, FFP3 маск, хөдөлгүүрт агаар цэвэршүүлэгч зэрэг амьсгал хамгаалах хэрэгслүүдээс сонгож, тохирооны сорил гүйцэтгэнэ.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багаж болох TSI PortaCount Respirator Fit Tester 8040 загварын багажийг ашигладаг.
  • Харилцагчийн ажлын байранд очиж үнэлгээ хийх боломжтой.
  • Тохирооны сорилын арга зүйд сургагдсан мэргэжилтэн үнэлгээг хийнэ.

Мэргэжлийн баг

Б. Дөлгөөнбаяр

Эрүүл ахуйн техникийн хяналтын менежер

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Б. Дэлгэрхишиг

Эрүүл ахуйн үнэлгээний ахлах мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуй

Б. Төгсцогт

Эрүүл ахуйн үнэлгээний мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Г. Магсармаа

Эрүүл ахуйн үнэлгээний мэргэжилтэн

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бакалавр

Харилцагч байгууллагууд

Үйлчилгээний хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу манай мэргэжилтэн маань ажлын 2 цагийн дотор эргүүлэн холбогдох болно.

Мөн таны илгээсэн мэдээллийг бид гуравдагч этгээдэд дамжуулах болон, бусад зориулалтаар ашиглахгүй гэдгээ амлаж байна.

ISO СЕРТИФИКАТ

Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17025:2017 итгэмжлэлтэйгээр эрүүл ахуй, хор судлал, орчны шинжилгээгээр харилцагчдаа ханган ажиллаж байна.