Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ

ISO/IEC 17020

Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17020 итгэмжлэлтэйгээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх мэргэжлийн үйлчилгээгээр аж ахуйн нэгжүүдийг ханган ажиллаж байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гэж юу вэ?

Ажлын байран дахь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг хэмжиж үнэлснээр ажил хөдөлмөртэй холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой хуулийн шаардлагаар хийгддэг мэргэжлийн хэмжилт үнэлгээ.

Манай онцлог давуу тал

Итгэмжлэгдсэн, эрх бүхий

Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO/IEC 17020, ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдэж, ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд албан ёсоор бүртгэгдсэн.

Хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ХНХС-ын 2023 оны А/155 тоот тушаал, бусад хууль тогтоомжийн шаардлагыг хангасан.

Мэргэжлийн баг

Австрали улсад зэрэг хамгаалсан, 20 жилийн ажлын туршлагатай Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчаар удирдуулсан хөдөлмөрийн эрүүл ахуйч, аналитик химичдээс бүрдсэн мэргэжлийн баг.

Стандарт аргачлал

Хууль тогтоомжийн шаардлагын дагуу MNS 5080:2023, бусад 20 гаруй үндэсний стандарт аргачлалыг мөрддөг ба ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг хувь хүний түвшинд, ажлын өдрийн турш хийсэн хэмжилтээр тодорхойлдог.

Мөшгин хянах тогтолцоо

Бусад ижил төстэй байгууллагуудтай харьцуулахад ISO/17025 стандартаар итгэмжлэгдсэн өөрийн лабораторитой байгаа нь томоохон давуу тал болдог.

Хэмжилтийн үр дүнгийн найдвартай байдал

Гадаадад болон Монголд эрх бүхий байгууллагаар тогтмол шалгалт баталгаажилт хийгддэг хэмжилт багаж, хэрэгсэлийг ашигладаг

Хараат бус

Эрүүл ахуйн хөндлөнгийн хяналтын байгууллага болохын хувьд бид аливаа талын нөлөөлөлд автахгүйгээр бие даасан, шударга байдлаар хэмжилт үнэлгээний үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Туршлага

2017 оноос хойш бүх төрлийн салбарын жижиг, дунд, томоохон үйлдвэрүүдэд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж ирсэн туршлагатай.

Мэргэжлийн баг

Б. Дөлгөөнбаяр

Эрүүл ахуйн техникийн хяналтын менежер

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Б. Дэлгэрхишиг

Эрүүл ахуйн үнэлгээний ахлах мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуй

Г.Бат-Орших

Эрүүл ахуйн үнэлгээний мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн бакалавр Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Б. Төгсцогт

Эрүүл ахуйн үнэлгээний мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр, Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Д.Баярмаа

Чанарын менежер

Нийгмийн эрүүл мэнд судлалч- Эрүүл ахуйч Магистрант

Г. Магсармаа

Эрүүл ахуйн үнэлгээний мэргэжилтэн

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бакалавр

Б.Төгс-Эрдэнэ

Эрүүл ахуйн үнэлгээний мэргэжилтэн

Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн бакалавр Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Э. Санчир

Эрүүл ахуйч

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуйн бакалавр

Г.Хулан

Эрүүл ахуйч

Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн бакалавр

О.Гэрэлмаа

Эрүүл ахуйч

Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн бакалавр Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Харилцагч байгууллагууд

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу манай мэргэжилтэн маань ажлын 2 цагийн дотор эргүүлэн холбогдох болно.

Мөн таны илгээсэн мэдээллийг бид гуравдагч этгээдэд дамжуулах болон, бусад зориулалтаар ашиглахгүй гэдгээ амлаж байна.

Түгээмэл асуулт, хариулт

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу ажлын байр шинээр бий болгох, ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашигладаг бол жилд тутам үнэлгээ хийлгэх зохицуулалттай.

  • Хуулийн нийцлийг хангах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.5 зүйлд заасан “Ажил олгогч нь ...ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй”
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх. Ажилтны эрүүл мэндийг ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх буй үйл ажиллагааг эрсдэлд суурилан оновчтой төлөвлөх, нөөцийг зөв зарцуулах боломжийг олгоно. 
  1. Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн нөхцөлийг  сайжруулах арга хэмжээг оновчтой төлөвлөх
  2. Эрүүл мэндийн үзлэг, тандалтыг хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан төлөвлөх, зохион байгуулах,
  3. Эрсдэлтэй ажлын байранд ажиллагсдад тавигдах эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох,
  4. Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тоос, хорт бодис, шуугианд өртдөг ажилтнуудад олгодог амьсгал, сонсгол хамгаалах хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох,
  • Төрийн эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлэх. Хяналтын байгууллага 
  • Олон улсын ISO 9001, ISO 45001 зэрэг стандартын нийцлийг хангах
  • Хөрөнгө оруулагч, бусад талуудын хөндлөнгийн  аудитад бэлтгэх

 

  • Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”,  Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5080:2023 болон хөдөлмөрийн эрүүл ахуйн бусад стандартууд мөрдөгддөг.

Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”,  Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5080:2023 болон хөдөлмөрийн эрүүл ахуйн бусад стандартууд мөрдөгддөг.

Үндэсний итгэмжлэлийн төвөөс ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхээр ISO/IEC 17020 стандартаар итгэмжлэгдсэн эрүүл ахуйн мэргэжлийн байгууллага

Үнэлгээг бүхэлд нь удирдах, үр дүнгийн баталгаат байдлыг хангах асуудлыг хариуцдаг Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчтай.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшилтэй мэргэжилтэнтэй.

MNS ISO/IEC 17020 итгэмжлэлтэй лабораторид шинжилгээгээ хийдэг.

  1. Гэрээний бэлтгэл. Үнэлгээнд хамруулах ажлын байр (албан тушаал), ажилтны тоо, хөдөлмөрийн нөхцөлд зэргээс хамаарч үнэлгээний хүрээнд хийх хэмжилт, шинжилгээг төлөвлөгөөг урьдчилан гаргаж, ажлын багтаамж, хугацааг тодорхойлж, үнийн саналыг боловсруулдаг. Төлөвлөгөөнд харилцагчийн саналыг авч, тусгаснаар “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гүйцэтгэх ажлын гэрээ” байгуулна.
  2. Үнэлгээний  бэлтгэл. Батлагдсан төлөвлөгөөний дагуу харилцагчийн ажлын байранд хийх хэмжилт, сорьц цуглуулалтад ашиглах багаж, хэрэгслийг бэлтгэх, лабораториос сорьц захиалах, үнэлгээнд хамрагдах байгууллагын холбогдох хэлтэс нэгж, ажилтнуудад урьдчилсан мэдээлэл хүргүүлэх, ажлын байр луу явах аяллын зохион байгуулалтыг төлөвлөнө.
  3. Ажлын байран дахь хэмжилт. Үнэлгээний баг харилцагчийн ажлын байранд ажиллаж, төлөвлөгөөний дагуу хэмжилт, сорьц цуглуулалтыг стандарт аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
  4. Лабораторийн шинжилгээ. Ажлын байрнаас цуглуулсан сорьцыг лабораторид хүргэж, шинжлүүлнэ.
  5. Үр дүнгийн боловсруулалт, тайлан бичилт. Хэмжилт, шинжилгээний үр дүнг боловсруулж, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөлийн ангиллыг хийж, үнэлгээний тайланг бичнэ. Тайланд орох харилцагч байгууллагын мэдээллийг хянуулж, баталгаажуулна.
  6. Үнэлгээний тайланг хүлээлгэн өгөх. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг харилцагч байгууллагад танилцуулан хүлээлгэн өгнө.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний MNS 5080:2023 стандартад тодорхойлсноор:

  1. Хэвийн нөхцөл. ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны сөрөг хүчин зүйлс ажилтны эрүүл мэндэд эрсдэлгүй эсвэл дунд зэргийн эрсдэлтэй нь үнэлгээгээр тогтоогдсон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл.
  2. Хэвийн бус нөхцөл. ажлын байран дахь эрсдэлийг бууруулах инженер технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн ч үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлог, бусад нөхцөл байдлаас хамааран эрүүл мэндийн өндөр, ноцтой эрсдэлийг арилгах боломжгүй нь үнэлгээгээр баталгаажсан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл.

2023 оны А/155 тоот тушаалын дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хэвийн нөхцөлтэй эрсдэлгүй ажлын байранд 5 жил, дунд эрсдэлтэй бол 3 жил тутамд хийлгэж ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл ажилтны эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүйг баталгаажуулна.

Хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд уг үнэлгээг жил тутам хийлгэх ба үнэлгээний дүнд үндэслэн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах,  мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг үнэлэх, эрүүл мэндийн үзлэгийг төлөвлөх, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ, тохироог үнэлэх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг тодорхойлох зэргийг хэрэгжүүлнэ.

Ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хөдөлмөрийн нөхцөлийн хүчин зүйлсийг хэмжиж, урт хугацаанд ажил мэргэжилтэй холбоотой өвчин үүсгэх эрсдэлийг үнэлэж тодорхойлох мэргэжлийн үйл ажиллагаа.

Манай улсад 2023 оноос ХНХС-ын 2023 оны А/155 тоот тушаал, MNS 5080:2023  стандартын дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн хийх болсон. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ юм.

  1. Ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгах “хөдөлмөрийн нөхцөл”-ийг тодорхойлох
  2. Хэвийн бус нөхцөлд ажилласны цалин хөлсний нэмэгдэл олгох (Хөдөлмөрийн тухай хуулийн 120.3)
  3. Хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд ажиллагсдын ажлын цагийг богиносгох (Хөдөлмөрийн тухай хуулийн 85.2)
  4. Хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлд ажиллагсдын ээлжийн амралтын хугацааг тодорхойлох (Хөдөлмөрийн тухай хуулийн 99.6)
  5. Бусад
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 120.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу “ажил олгогч нь ажилтнаа хөдөлмөрийн нөхцөл хэвийн нөхцөлөөр хангах үүрэгтэй”. Хуулийн энэ шаардлагын дагуу аж ахуйн нэгж байгууллага тэдгээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрсдэлийг арилгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 120.3 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн болгох хүртэл хугацаанд ажилтны ажлын цагийг богиносгох, нэмэгдэл амралт, хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл олгох зэрэг түр арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэгт хөдөлмөрийн нөхцөлийг үнэлгээнд үндэслэн шинэчилж, ажлын цагийг тогтоох, ээлжийн амралтыг тооцох,цалин хөлсний нэмэгдэл олгох үндэслэл болгоно.
  • Тухайн ажлын байранд тавигдах эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээнд үндэслэн боловсруулж, ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалтыг хэрэгжүүлнэ.
  • Байгууллага хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээллээ үнэлгээ хийсэн байгууллагад хүргэж, шаардлагатай мэргэжлийн тусламж зөвлөгөө авах нь зүйтэй.
  • Ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн хууль, ХАБЭА-н тухай хуулийн дагуу инженер технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн ч үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлог, бусад нөхцөл байдлаас хамааран эрүүл мэндийн өндөр, ноцтой эрсдэлийг арилгах боломжгүй нь үнэлгээгээр баталгаажсан бол тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн бус гэж үзэж, хууль тогтоомжид заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.
  • Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг ХНХС-ын 2023 оны А/221 тоот тушаалаар шинэчлэн баталсан. Энэ жагсаалт нь ажилтны өндөр насны тэтгэврийн насыг тодорхойлох зорилготой. Анх уг жагсаалт 2001 онд батлагдаж байсан ба тэр цаг үеэс хойш үйлдвэрлэлийн технологийн дэвшил, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнд урьд өмнө нь эрсдэлтэй хэвийн бус нөхцөлтэй байсан ажил мэргэжлүүд эрсдэлгүй болж хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн болсон. Тиймээс ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг  хэмжилт, шинжилгээнд үндэслэн тодорхойлох нь хамгийн бодиттой юм.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийсэн байгууллагаас өгсөн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн эрсдэлийг арилгах, бууруулах зөвлөмжийг өөрийн байгууллагын нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлсний дараа үнэлгээг давтан хийлгэж хөдөлмөрийн нөхцөлийг дахин үнлүүлнэ.