ЭРҮҮЛ АХУЙ, ХОР СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн шинжилгээ, эрүүл ахуйн хэмжилтийн багажны шалгалт тохируулгын үйлчилгээг ISO/IEC 17025 стандартын дагуу гүйцэтгэнэ.

Лабораторийн шинжилгээний багаж

Эрүүл ахуй, хор судлалын лаборатори нь  Польшийн Radgaw MYA микро жин, Японы Jasco Нил улаан туяаны спектрометр, Германы Spectro Индукцын холбоост плазмын спектрометр, АНУ-ын Mesalab FlexCal  калибратор, RKI, Maestro брэндийн хорт хий илрүүлэгч багажны калбиратор зэрэг орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан багажнуудыг ашигладаг.

Эдгээр багажнууд нь АНУ, Австрали, Канад зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн салбар өндөр хөгжсөн улс орнуудад хэрэглэдэгтэй ижил түвшний багаж төхөөрөмжийг бид хэрэглэж байна. 

Бүх багажнуудаа хуваарийн дагуу шалгалт тохируулга, засвар үйлчилгээнд тогтмол хамруулж, хэмжилтийн баталгаат байдлыг хангадаг.

Герман улсад үйлдвэрлэсэн  Spectro Green загварын Гэрлийн цацаргалт бүхий индукцын холбоост плазмын спектрометр багаж

 

 

Япон улсад үйлдвэрлэгдсэн Jasco FTIR 4600 Нил улаан туяаны спектрометр

  

 Польш улсад үйлдвэрлэгдсэн Radwag MYA микро жин 

АНУ-д үйлдвэрлэгдсэн агаараас тоос, хорт бодисын сорьц цуглуулах шахуургын  шалгалт тохируулга хийх багаж

Шалгалт тохируулгын лаборатори

Агаараас сорьц цуглуулах SKC брэндийн шахуургад даралтын эсэргүүцэлтэй шалгалт тохируулга хийх багаж 

Агаарт хор хий илрүүлэгч багажинд баталгаажилт хийх багаж 

Шууд хэмжилтийн багаж

ISO 2631-1, ISO 5349-1, MNS 6769:2019, MNS 6770:2019 стандартын дагуу гарт болон бүх биед дамжих доргионы өртөлтийг хэмжих багаж

MNS 6768:2019 стандартаар шуугианы өртөлтийг хувь хүний сонсголын түвшинд хэмжих дозиметр

Нүүрсхүчлийн хий, угаарын хий, цахилгаан соронзон орон, гэрэлтүүлэг, температур, чийглэг, дулааны стресс зэрэг физик хүчин зүйлсийг хэмжих багаж

Агаарт 20 гаруй төрлийн хорт, хий уур тодорхойлох идэвхгүй шингээгч индикатор гуурс

Агаараас сорьц цуглуулах багаж

Агаараас нийт, цулцанд нэвтэрдэг тоос, кварц цахиур, гагнуурын тоосонцор, металл, хорт бодисын сорьцыг цуглуулах ажилтны амьсгалын түвшинд цуглуулах иж бүрдэл багажнууд

ISO 7708 зөвшлөөр агаараас цулцанд нэвтэрдэг тоос, PM 2.5, PM10-ийн сорьц цуглуулах циклон, импакторууд