ШАЛГАЛТ ТОХИРУУЛГА

Хөдөлмөрийн эрүүл ахуйн багажны ажиллагаа, хэмжилтийн үнэн зөв байдлыг баталгаажуулах шалгалт тохируулгын үйлчилгээ

Манай компанийн  Эрүүл ахуй, хор судлалын лаборатори нь гэрэлтүүлэг, анемометр, шуугиан хэмжигч гэх зэрэг эрүүл ахуйн хэмжилтийн шалгалт тохируулга, засвар үйлчилгээг хэрэглэгч нартаа үзүүлдэг.

Хэмжил зүйн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны үйл ажиллагаанд ашиглах хэмжих хэрэгсэл, багажийг хэмжилт зүйн хяналт шалгалтад хамруулах шаардлагатай. Энэ нь дээрх үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрийг  үнэн зөв хэмжилтийн дүн үндэслэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Манай үйлчилгээний онцлог:

Мэргэжлийн зөвлөгөө

Хэрэглэгчийн ашигладаг багажны төрөл, загварт үндэслэн багажны баталгаат байдлыг хангах, шалгалт тохируулга, завсар үйлчилгээ, ашиглалтай холбоотой зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Хэрэглэгчийн мэдээллийн сан

Манайхаар үйлчлүүлсэн хэрэглэгч интернэтэд суурилсан мэдээллийн санд бүртгэгдэнэ. Хэрэглэгчийн мэдээллийн сан бүртгэгдснээр хэрэглэгч шалгал тохируулгын хугацааны сануулга, багажинд хийсэн шалгалт тохируулгын намтар, гэрчилгээг харах, татаж авах болон бусад үйлчилгээг авна.

Чанартай үйлчилгээ

Шалгалт тохируулгын үйлчилгээг ISO/IEC 17025 стандартын шаардлагын дагуу чанарын өндөрт түвшинд үзүүлдэг.

Мөшгин хянах тогтолцоо

Манай лаборатори нь бүх төрлийн хэмжилт шинжилгээ, шалгалт тохируулгын үйл явцыг бүртгэн баримтжуулдаг. Хэрэглэгч хүсэлтээ гарган өөрийн багажны шалгалт тохируулгын баталгаат байдалд хяналт тавих боломжтой.