ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг ХАБЭА-н хуулийн шаардлагын дагуу Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17020, 17025 итгэмжлэлтэйгээр гүйцэтгэнэ.

Манай компани нь 2017 оноос хойш хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлж ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн түвшинд хийж байна.

Хууль эрх зүйн шаардлага:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль:
    • 28.1.5 зүйл: Ажил олгогч “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх үүрэгтэй”
    • 31.1 зүйл: “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ”.

Манай компани нь 2018 онд үүсгэн байгуулсан ISO/IEC 17025:2017 итгэмжлэлтэй Эрүүл ахуй, хор судлалын ахуйн лабораторио түшиглэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийдэг.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх дэс дараалал: