ЭРҮҮЛ АХУЙ, ХОР СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн шинжилгээ, эрүүл ахуйн хэмжилтийн багажны шалгалт тохируулгын үйлчилгээг ISO/IEC 17025 стандартын дагуу гүйцэтгэнэ.

Тус лаборатори нь эрүүл ахуй, хор судлал, аналитик химийн мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, дэвшилтэд технологи бүхий өндөр мэдрэг шинжилгээний багажаар тоноглогдсон ба ISO/IEC 17025:2017  итгэмжлэлтэйгээр лабораторийн шинжилгээ, шалгалт тохируулгын үйл ажиллагааг явуулдаг.

Үйл ажиллагаа

  • Тоос, тоосонцрын шинжилгээ: Нийт тоос, гагнуурын тоосонцор, цулцанд нэвтэрдэг тоос, PM2.5, PM10 тоосонцорын сорьцыг шинжилнэ
  • Кварц цахиурын шинжилгээ: Тоосны сорьцонд кварц цахиур тодорхойлно
  • Агаарт хорт металлын шинжилгээ: Гагнуурын  тоосонцор, агаарын сорьцонд тодорхойлно
  • Хорт металлын био-мониторинг: Цус, шээс, үс зэрэг биологийн сорьцонд хорт металл тодорхойлно
  • Микро элемент, эрдсийн шинжилгээ: Хүний биед ашигтай цайр, селен гэх мэт микро элемент, кали, фосфор гэх мэт эрдсийг цусанд тодорхойлно
  • Судалгааны төслийн захиалгат шинжилгээ: Эрүүл ахуй, хор судлал, байгаль орчин, анагаах ухаан, химийн чиглэлийн судалгааны төслийн захиалгаар хийх лабораторийн шинжилгээ
  • Шалгалт тохируулга: Эрүүл ахуйн хэмжилтийн багажны баталгаат байдлыг шалгах харьцуулсан хэмжилт, шалгалт тохируулга

Манай үйлчилгээний онцлог

Баталгаат үр дүн
Чанарын хяналт
Стандарт арга
Тасралтгүй сайжруулалт
Мөшгин хянах тогтолцоо