Нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуйн төгсөлтийн дараах сургалт, судалгаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх төв

Байгууллагын удирдлага, ХАБЭА хариуцсан ажилтан, хүний нөөцийн мэргэжилтэнүүд зориулсан сургалтууд

 

Байгууллагын хамгийн үнэт зүйл болох ажилтны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг ХАБЭА хариуцсан ажилтан, удирдах түвшний ажилтан, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлсэнээр хөдөлмөр эрхлэгч Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго юм.

Иймээс бид ААН-ийн удирдах түвшний ажилтан, хүний нөөц, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, хөдөлмөрийн эрүүл ахуйч нарт зориулсан дараах сургалтуудыг зохион байгуулж байна. 

 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшлийн суурь сургалт

/Төсөлд суурилсан сургалт/

 

Төсөлд суурилсан сургалт гэж юу вэ?

Аж ахуйн нэгж байгууллагуудад түгээмэл тохиолддог хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх сургалтыг хэлнэ.

Хэнд зориулсан бэ? Байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажиллах үүрэгтэй ажилтан.

Сургалтанд хамрагдсанаар та ямар чадваруудыг эзэмших вэ?

      • ХЭМ-ийн хуулийн нийцлийн үнэлгээг байгууллага дээрээ хийх,
      • ХЭА-н хэмжилт, мониторингийн төлөвлөгөөг боловсруулах чадвар,  ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,
      • Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрүүл мэндийн үзлэгийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чадвар
      • Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрүүл мэндийн үзлэгийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чадваруудыг эзэмшинэ.

 

Байгууллагын удирдлага, хүний нөөцөд зориулсан, хөдөлмөрийн харилцааны сургалт

 

Сургалтын зорилго: Энэхүү сургалтын зорилго нь байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хуулийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулахтай холбоотой хууль эрх зүй, хөдөлмөрийн харилцааны талаар мэдлэг олгох, нийтлэг тохиолддог асуудлуудад зөвлөгөө өгөх зорилготой.

Хэнд зориулсан бэ? Хүний нөөцийн мэргэжилтэн, байгууллагын удирдах ажилтан, захирал, ХАБЭА-н зөвлөлийн гишүүд

Сургалт удирдах багш нар: Хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөх, ХНХЯ-ны хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнүүд хичээлийг удирдан явуулах болно.

Сургалтанд хамрагдсанаар та ямар чадваруудыг эзэмших вэ?

      • ХЭМ-ийн хууль нийцлийн үнэлгээг байгууллага дээрээ хийх,
      • ХЭА-н хэмжилт, мониторингийн төлөвлөгөөг боловсруулах чадвар,  ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,
      • Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрүүл мэндийн үзлэгийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чадвар
      • Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрүүл мэндийн үзлэгийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чадваруудыг эзэмшинэ.

 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн аргазүйн сургалтууд

/ОНОЛ + ДАДЛАГА хосолсон сургалт/

 

Сургалтын зорилго:

Хөдөлмөрийн эрүүл ахуйн практикт ач холбогдолтой ажлын байран дахь физик, химийн эрсдэлт хүчин зүйлсийг (шуугиан, доргион, бичил цаг уур, тоос, химийн бодис, дэгдэмхий органик нэгдэл зэрэн агаар дахь бохирдуулагчид) хэмжих үнэлэх аргазүйн мэдлэг чадварын эзэмшүүлэх.

Хэнд зориулсан бэ? Байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажиллах үүрэгтэй ажилтан.

Сургалтанд хамрагдсанаар та ямар чадваруудыг эзэмших вэ?

      • ХЭА-н хэмжилт, мониторингийн төлөвлөгөөг боловсруулах чадвар,
      • Ажлын байран дахь дахь физик, химийн хүчин зүйлсийг хэмжиж үнэлэх, арга зүйн чадварыг эзэмшинэ. 
      • Холбогдох хууль, стандарт, дүрэм, журмын талаар мэдлэг