Бид шинжлэх ухаанч мэдлэгт суурилсан хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээгээр аж ахуйн нэгж байгууллагуудыг, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажилладаг. Тиймээс хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн ажилтнуудаар багаа бүрдүүлэн ажилладаг.

Эрхэм зорилго

"Дэлхийн жишигт хүрсэн хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээгээр баялаг бүтээгчдийг хангаж, Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийн бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх"

Бидний ажлын арга барил

Аюулгүй, эрүүл, хүрээлэн орчинд ээлтэй

Бид ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эн тэргүүнд тавьж, хүрээлэн орчинд ээлтэйгээр ажиллана.

Ёс суртахуунтай

Бид үйлчлүүлэгч, хамтрагч, өрсөлдөгч, ажилтан, бусад талуудтай ёс зүйтэй харилцаж хамтран ажиллана.

Чанартай үйлчилгээ

Бид үйлчилгээний чанар, үнэ цэнийг хамгийн өндөр түвшинд хадгалж ажиллана.

Мэргэжлийн хөгжил

Бид ажилтан бүрт мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, ахиж дэвшихэд нь дэмжлэг үзүүлж, ижил тэгш боломж олгон, нийгмийн хангамжийн асуудалд нь анхааран ажиллана.

Нийгмийн хариуцлагатай

Бид Монгол Улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэгч хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах замаар нийгмийн сайн сайхан дэмжиж ажиллана.

Компанийн намтар

  1. Хэлт энд Сэфти Солушинс ХХК нь байгуулагдаж хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн болон зөвлөх үйлчилгээ, судалгаа, худалдааны үйл ажиллагааг эхлүүлэв.
  2. Сингапур улсын SKC Asia HSE Sampling Technology Ltd компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлж, агаараас сорьц цуглуулах болон лабораторийн зориулалтын багаж, хэрэгслийг үйлдвэрлэгчээс Монголд шууд нийлүүлж эхлэв.
  3. Агаараас сорьц цуглуулах багаж, хэрэгсэлийг үйлдвэрлэгч АНУ-ын SKC Inc. компанийн Монгол дахь албан ёсны дистрибютор болж, гэрээ байгуулав.
  4. АШУҮИС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лабораторитой хамтран ажиллах гэрээ байгуулж, аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх үйлчилгээг эхлүүлэв. Трансвест Монголиа ХХК, Камминс Инвестмент Монголия ХХК, Мобиком Корпораци ХХК зэрэг байгууллагууд үйлчилгээ үзүүлэв.
    Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болж хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчны хэмжилтийн багаж хэрэгсэл, шалгалт тохируулгын үйлчилгээ нийлүүлж эхлэв.
  5. Хөдөлмөрийн эрүүл ахуйн Эйч аналитик лабораторио байгуулж, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг бие дааж гүйцэтгэж эхлэв. Эрдэнэт үйлдвэр ХХК, Багануур ХК, Саусгоби сэндс, Баян айраг эксполрейшин ХХК гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлж ажилласан.
    Мэргэжлийн хүний нөөцийнхөө тасралтгүй сургалт, хөгжлийг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн эрүүл ахуйн дагалдан суралцагч хөтөлбөр, АШУҮИС, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоотой хамтарсан сургалтуудыг зохион байгуулсан.
    Эйч аналтик лабораторид ISO/IEC 17025:2017 стандартын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхлэв.
    SKC Брэндийн сорьц цуглуулах шахуургад засвар үйлчилгээ, шалгалт тохируулга хийх албан ёсны эрхтэй төв байгуулж, хэрэглэгч нартаа үйлчилж эхлэв.
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хувь хүний амьсгалын түвшинд сорьц цуглуулах иж бүрдэл багажнууд хандивлав.
  6. Эрүүл ахуй, хор судлалын лаборатори Стандарт хэмжил, зүйн газраас ISO/IEC 17025:2017 стандартаар итгэмжлэгдэв.
    Хорт хий тодорхойлогч газ детектор багажны баталгаажилт, кварц цахиурын шинжилгээ, гарт болон бүх биед дэмжих доргион дулааны стрессын хэмжилт зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын жишиг аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлэв.
    Мэргэжлийн хяналтын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээр орчны шуугиан, дотоод орчны агаарын чанар-агааржуулалтын үнэлгээ зэрэг маргаантай тохиолдлууд дээр ажиллаж итгэмжлэгдсэн лабораторийн бие даасан хэмжилт шинжилгээгээр үйлчилж эхлэв.
    Рио Тинто Группын БНХАУ дахь салбар Rio Tinto Metal Powders компанид хөдөлмөрийн эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлэв.
    Датаком ХХК-тай хамтран ажиллаж вэб сайтад суурилсан “Үйлчилгээ, мэдээллийн сан”-г нэвтрүүлэв.
  7. Агаараас сорьц цуглуулах багаж, хэрэгсэлийг үйлдвэрлэгч АНУ-ын SKC Inc. компанийн Монгол дахь албан ёсны дистрибютор болж, гэрээ байгуулав.
  8. СУДЛАХУЙ Сургалт, судалгаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх төвийн үйл ажиллагааг эхлүүлэв.

Итгэмжлэл

Манай компани нь  Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO/IEC 17020,  ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн. ISO/IEC 17020 итгэмжлэлийн хүрээнд үйлчлүүлэгч нарт хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрүүл ахуйн бусад хэмжилт үнэлгээг бие даасан хараат бус байдлаар мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг. ISO/IEC 17025 итгэмжлэлийн хүрээнд эрүүл ахуй, хор судлалын лабораторийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж байна.