Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17020 итгэмжлэлтэйгээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх мэргэжлийн үйлчилгээгээр аж ахуйн нэгжүүдийг ханган ажиллаж байна.
Хэлт энд Сэфти Солушинс ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн цогц үйлчилгээгээр ханган ажилладаг.
Үндэсний итгэмжлэлийн төвийн ISO/IEC 17025:2017 итгэмжлэлтэйгээр эрүүл ахуй, хор судлал, орчны шинжилгээгээр харилцагчдаа ханган ажиллаж байна.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар хөдөлмөр эрхлэгч Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх.
Аюулгүй, эрүүл, хүрээлэн орчинд ээлтэй үйл ажиллагаа
Ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эн тэргүүнд тавьж, хүрээлэн орчинд ээлтэйгээр ажилладаг.
Ёс зүй
Үйлчлүүлэгч, хамтрагч, өрсөлдөгч, ажилтан, бусад талуудтай ёс зүйтэй харилцаж хамтран ажилладаг.
Чанартай үйлчилгээ
Үйлчилгээний чанар, үнэ цэнийг хамгийн өндөр түвшинд хадгалах зорилтыг дэвшүүлж ажилладаг.
Мэргэжлийн хөгжил
Ажилтан бүрт мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, ахиж дэвшихэд нь дэмжлэг үзүүлж, ижил тэгш боломж олгон, нийгмийн хангамжийн асуудалд нь анхааран ажилладаг.
Нийгмийн хариуцлага
Монгол Улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэгч хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах замаар нийгмийн сайн сайхныг дэмжиж ажилладаг.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх, ажилтнуудын эрүүл мэндийг эрсдэлээс
Ажлын байр, орчны агаарт тоос, хорт бодис тодорхойлох болон хорт металлын биомониторингийн шинжилгээ, хэмжилтийн багажны шалгалт тохируулгын үйлчилгээ.
Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл мэндийн менежментийн тогтолцоог сайжруулах зөвлөх үйлчилгээ.
Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн хэмжилт, сорьц цуглуулалтын багаж, хэрэгслийн албан ёсны эрхтэй дистрбютор.