ЭРҮҮЛ АХУЙ, ХОР СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ
Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн шинжилгээ, эрүүл ахуйн хэмжилтийн багажны шалгалт тохируулгын үйлчилгээг ISO/IEC 17025 стандартын дагуу гүйцэтгэнэ.
Мэргэжилтнийн чадавх
Манай мэргэжилтнүүд орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, аналитик химийн чиглэлээр мэргэшсэн. Лабораторийн шинжилгээний баталгаат байдлыг хангах, хэрэглэгчдийг чанар үйлчилгээгээр хангах зорилгоор ажилтнууддаа хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан сургалтад тогтмол хамруулдаг.