Нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуйн төгсөлтийн дараах сургалт, судалгаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх төв

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшлийн суурь сургалт

 

Сургалтын зорилго:

“Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшлийн суурь сургалт” нь аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг төсөлд суурилсан сургалтын арга зүйгээр олгох сургалт юм.

Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн болон дээд боловсролын байгуулагын түвшинд зохион байгууллагддаг мэргэжил эзэмшүүлэх сургалтыг орлох зорилгогүй болно.

Хэнд зориулсан бэ? Байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажиллах үүрэгтэй ажилтан.

 

Төсөлд суурилсан сургалт гэж юу вэ?

 

Төсөлт ажил: Аж ахуйн нэгж байгууллагуудад түгээмэл тохиолддог хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх

      • Хууль тогтоомжийн зөрчлөөс сэргийлэх
      • Ажилтны эрүүл мэндийн үзлэгийг зөв төлөвлөх
      • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг зөв төлөвлөх, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх

СУРГАЛТ + ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Энэхүү сургалтад хамрагдсанаар та дараах чадваруудыг эзэмшинэ

 

ХЭМ-ийн хууль нийцлийн үнэлгээг байгууллага дээрээ хийх чадварыг эзэмшинэ.

ХЭА-н хэмжилт, мониторингийн төлөвлөгөөг боловсруулах чадварыг эзэмшинэ.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх чадварыг эзэмшинэ.

Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрүүл мэндийн үзлэгийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чадвар

Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрүүл мэндийн үзлэгийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чадваруудыг эзэмшинэ.

 

Сургалт удирдах багш

Хөдөлмөрийн эрүүл ахуй, удирдахуй, анхны тусламжаар мэргэшсэн, багш нар сургалтыг удирдах явуулах болно.

Сургалтын орчин, багаж хэрэгсэл

 

Суралцагчдад тавигдах шаардлага

 

Суралцагчдын сэтгэгдэл

Б.ЭРДЭНЭ

Энержи Ресурс ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэндийн нэгжийн яаралтай тусламжийн эмч

Сургалтын орчин бүрдүүлэлт, ялангуяа сургалтын хугацаанд онолоос гадна дадлага ажил гүйцэтгэх багаж тоног төхөөрөмжийг өөрийн биеэр ажиллуулах, хэмжилт хийх боломжтой байсан. Мөн Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрүүл мэндийн үнэлгээ төлөвлөгөө гаргах дадлага ажлын гардан үйлдэл хийсэн нь миний хувьд онцлог тал байлаа.

Г.ТУнгалагтамир

Ололт Амжилтын Түлхүүр сургалтын төвийн сургалт хариуцсан менежер

Сургалт яг хөтөлбөрийн дагуу явдаг, олон төрлийн багаж ашиглах дадлага хүн нэг бүрээр хийлгэж чиглүүлэн дадлагажуулж байсан мөн суралцагчид таатай орчин бүрдүүлсэнээс гадна цаашид ХЭА-н салбар чухал гэдэг сэдэлжүүлэлтийг олгосон үр дүнтэй сургалт боллоо.(Хөдөлмөрийн эрүүл ахуйг илүү нарийн судлах хүсэл төрж байна)

Эрүүл ахуйн суурь мэдлэг (барилга барих сууриа) олж авлаа.

Б.ГАНЗОРИГ

Монгол Базальт ХХК-ийн ХАБЭА-н ахлах ажилтан

Уг сургалтаар хөдөлмөрийн эрүүл ахуйн агуулгыг мэдсэнээр тухай ажлын байрны орчны өртөлтийг бууруулахын тулд эрүүл ахуйн хэмжилт хийх аргазүйн дадлага хичээл нь онцлог байсан.

ХЭА-н үндсэн суурь ойлголт, онолын мэдлэгийг олж авсан, Эрүүл ахуйн хэмжилтийн багаж, тэдгээрээс гарсан үр дүнд дүн шинжилгээ хийх, өртөлтийн байдал, өртөлтөөс урьдчилан сэргийлэх,  г.м.

Н.ХУЛАН

Шинь Шинь ХХК-ийн ХАБ-н ажилтан

Хичээл танхимаар зохион байгуулагдаж багаж, хэрэгсэл дээр дадлага хийсэн нь үр дүнтэй байсан бөгөөд багштайгаа ойлголцоход амар байсан.

Багаж хэрэгсэлийг нэрлэх болон хэрхэн ашиглах, хадгалах, цэвэрлэх зэрэг багажийн ашиглалтыг сурсан.