ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь аливаа байгууллагын ажлын байрнууд дахь эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийн өртөлтийг хэмжиж, эрүүл ахуйн стандарттай харьцуулан үнэлдэг мэргэжлийн үйл ажиллагаа юм.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн өртөлтийг хэмжиж, эрүүл ахуйн стандарттай харьцуулан үнэлдэг мэргэжлийн үйл ажиллагаа юм. Энэхүү үнэлгээнд үндэслэн байгууллага ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах ажлаа төлөвлөн хэрэгжүүлж, үр нөлөөг нь үнэлж, шаардлагатай шийдвэрийг гаргадаг.
Монгол Улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар уг үнэлгээг хийлгэх шаардлагыг бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагуудад тавьдаг.
Би ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг ханган, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээний үндэсний болон олон улсын стандарт аргуудыг ашигладаг.
Манай хэмжилтийн аргачлалын онцлог:
Төлөөлөх чадвартай хэмжилтийн тоо
Ажлын байран дахь ажилтны тоог 80-95%-ийн итгэх хязгаарт төлөөлөх чадвартай хэмжилтийн тоог санал болгодог.
Хувь хүний хэмжилт
Тоос, хорт бодис, шуугиан, доргионы хэмжилтийг ажилтны биед зүүлгэсэн багажаар бодиттой хэмжиж тодорхойлдог.
Ажлын өдрийн турших хэмжил
Хувь хүний хэмжилтийг ажлын өдрийн турш хийснээр хөдөлмөрийн нөхцөлийг бодиттой тодорхойлно.
Баталгаатай багаж
Хэмжилтийн багажныхаа шалгалт тохируулгыг АНУ, Монголд эрх бүхий байгууллагуудад тогтмол хийлгэдэг.
Хэмжилтийн үр дүнгийн найдвартай байдал
Хөдөлмөрийн эрүүл ахуйн бүх хэмжилт шинжилгээ нь ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагын дагуу хийгддэг.
Хүлээн зөвшөөрөгдсөн
ХАБЭА-н тухай хуулийн шаардлагыг биелүүлж, Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн. Хэмжилт шинжилгээнд олон улсын болон үндэсний стандарт аргуудыг ашигладаг.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх Монгол Улсын эрх зүйн зохицуулалт:
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаал
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж, ХАБЭАҮХ-ны 2016 оны 01 дүгээр тогтоол
MNS 4990:2015. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуйн. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлаг
MNS 5080:2002. Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
Хөдөлмөрийн эрүүл ахуйн бусад стандартууд
Олон улсын түвшний стандарт удирдамж:
BS EN 689:2018. Workplace exposure – Measurement of exposure by inhalation to chemical agents- Strategy for testing compliance with occupational exposure limit values
BS EN 482:2012. Workplace exposure-General requirements for the performance of procedures for the measurement of chemical agents
Threshold Limit Values for Chemical Substances and Physical Agents & Biological Exposure Indices, ACGIH