ISO/IEC 17025 итгэмжлэлийн хүрээгээ өргөтгөлөө

Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн Эй аналитик лаборатори ISO /IEC 17025 итгэмжлэлийн  хүрээгээ өртгөтгөх хүсэлтээ Стандарт хэмжил зүйн газарт 2020 оны 2 дугаарын сард хүргүүлж, 5 сард итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдаад байсан билээ. Стандарт хэмжил зүйн газрын итгэмжлэлийн хорооны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хурлаар итгэмжлэлийн үнэлгээний багийн тайланг хэлэлцэж,  тус лабораторийн итгэмжлэлийн хүрээг өргөтгөхийг дэмжлээ.

ISO/IEC 17025 итгэмжлэлийн хүрээг өртгөсөн сорилтын арга

  1. Цулцанд нэвтэрдэг тоосны сорьцонд талст цахиур тодорхойлох шинжилгээг MNS 5366:2004, NIOSH 7602 стандартаар,
  2. Ажлын байран дахь гарт дамждаг доргионы хэмжилтийг MNS 6769: 2019, ISO  5349 стандартаар,
  3. Ажлын байран дахь бүх биед дамжих доргионы хэмжилтийг MNS 6770:2019, ISO 2631 стандартаар,
  4. Агаараас сорьц цуглуулах насосонд даралтын эсэргүүцэлтэй сорилтыг  ISO 13137  стандартаар

Эйч аналитик лаборатори нь итгэмжлэлийн хүрээгээ өртгөх бэлтгэл ажлыг 2018 оны 10 сараас эхлүүлж, багаж төхөөрөмжийн худалдан авалт, суурилуулалт, лабораторийн байгууламжийн шинэчлэл, мэргэжилтний сургалт чадавхижуулалт, арга зүй боловсруулах зэрэг цогц ажлыг 2 жил орчмын хугацаанд гүйцэтгэсэн билээ.

Хэлт энд Сэфти Солушинс ХХК нь 2018 оноос ISO/IEC 17025 итгэмжлэлтэй лаборатори, чанарын удирдлагын тогтолцоог  хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээнд хэрэгжүүлж эхлэснээр энэ төрлийн хэмжилт шинжилгээг олон улсын жишигт хүргэх, Монгол Улсад хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын хөгжилд бодиттой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Эйч аналитик лабораторийн хэмжилт шинжилгээний хүрээг энд дарж дэлгэрэнгүй харах боломжтой.

Тоосонд цахиур тодорхойлох шинжилгээ

Тоосны сорьцноос талст цахиурын шинжилгээнд бэлтгэсэн шахмал дээж

Талст цахиурын шинжилгээний чанарын хяналтын эталон сорьц (АНУ-ын Стандарт, технологийн үндэсний хүрээлэнд бэлтгэсэн)

Агаараас  сорьц цуглуулах насосыг даралтын эсэргүүцэлтэй сорилтоор шалгаж, ажиллагааг нь баталгаажуулах үйл явц 

Гарт болон бүх биед дамжих доргионыг хэмжих багаж