Шуугиан, доргион, гэрэлтүүлгийн стандартууд батлагдлаа

Ажлын байранд шуугиан, доргион, гэрэлтүүлгийн хэмжилтийг хийх арга болон зөвшөөрөгдөх дээд хэмжээнд тавигдах шаардлагыг тогтоосон шинэ стандартууд 2019 оны 7 сарын 4-ны өдөр батлагдав. Стандартууд нь 7 сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

Эдгээр стандартыг боловсруулах, батлуулах ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагаа, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо хамтран хэрэгжүүлжээ.

Шинэ стандартууд нь хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарт олон улсад мөрддөг хэмжээ, практик туршлагыг тусгасан ажилтны эрүүл мэндийг хамгаалахад илүү үр дүнтэй болсныг стандарт боловсруулсан ажлыг хэсгийг нь дурдаж байна. Өөрөөр хэлбэл стандартуудыг мөрдөж эхлэснээр шуугиан, доргион, гэрэлтүүлгийн хэмжилт олон улсын жишигт хүрч, эдгээрээс шалтгаалсан өвчлөлийн сэргийлэлтийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.

Шинээр батлагдсан стандарууд:

  • MNS 6767:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Ажлын байран дахь гэрэлтүүлгийн хэмжилт, зөвшөөрөх хэмжээнд тавих ерөнхий шаардлага
  • MNS 6768:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээ, ажилтны сонсголыг хамгаалахад тавих ерөнхий шаардлага
  • MNS 6770:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Механик доргион-Ажлын байга төхөөрөмжөөс ажилтын гарт дамжих доргионы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээнд тавих ерөнхий шаардлага
  • MNS 6770:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Механик доргион-Ажилтны бүх биед дамжих доргионы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээнд тавих ерөнхий шаардлага

Шуугиан, доргион, гэрэлтүүлгийн асуудлуудыг зохицуулсан шинэ стандартууд батлагдсантай холбоотойгоор MNS 5003:2000, MNS 5002:2000, MNS 0012-1-016:1988, MNS 0012-1-017:1988 MNS 4994:2000, MNS 4995:2000, MNS 4996:2000 стандартууд хүчингүй боллоо.