Төмөр боловсруулах үйлдвэрийн ажилтнуудын угаарын хийн өртөлт

НЭМ-ийн магистр Э.Номин, АУ-ын доктор Д.Нарансүх

Үндэслэл: Угаарын хий нь байгалийн чулуужсан түлш, газрын тос, мод болон шингэрүүлсэн хийний дутуу шаталтын дүнд үүсдэг, болзошгүй үхлийн шалтгаан болдог хий юм. Энэхүү хийн нөлөөллийн улмаас үүсэх өвчлөл ихээхэн боловч нийгмийн эрүүл мэндийн хүлээн зөвшөөрөөгүй асуудал байсаар байна. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын (2013 оны 4 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд) хүрээнд Төмөрлөгийн үйлдвэрийн цех, хэсгүүдэд хийсэн дотоод орчны агаар дахь угаарын хийн хэмжилтийн дундаж дүн 86.3 мг/м3 байгаа нь АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлагийн богино хугацаанд өртөх өртөлтийн зөвлөмж хэмжээнээс 24.7 мг/м3-р, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 66.3 мг/м3--р их тодорхойлогдсон нь тус үйлдвэрт угаарын хийн бохирдол байна гэж таамаглах шалтгаан болон, дээрх бүх асуудал нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна.

Зорилго: Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын угаарын хийнд өртөлтийг судлах.

Судалгааны арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS 21, MS Office Excel 2013 программуудыг ашиглан хийж гүйцэтгэлээ.

Үр дүн: Судалгаанд Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн захиргаа, бэлдэц үйлдвэрлэлийн цех, засвар механикийн цехийн нийт 90 ажилчин хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан ажилтнуудын 15.5% нь эмэгтэй, 84.5% нь эрэгтэй буюу тус үйлдвэрт 2-23 жил ажилласан байна. Угаарын хийн өртөлтийн хэмжээг цех, хэсгээр авч үзэхэд захиргааны ажилчдын өртөж байгаа дундаж агууламж  2.5±4.5 мг/м3, хамгийн их нь 15.7 мг/м3,  БҮЦ-ийн ажилчдад  16.3±5.1 мг/м3, хамгийн их нь 85.5 мг/м3, ЗМЦ-ийн ажилчдад 10.9±13 мг/м3, хамгийн их нь 61.9 мг/м3-ийн хооронд тодорхойлогдсон ба өдөрт 16 цагаар ажилладаг ажилчид дунджаар 11.3±15.9 мг/м3, 12 цагаар ажилладаг ажилчид 4.6±12.3 мг/м3, 8 цагаар ажилладаг ажилчид 4.5±4.7 мг/м3  агууламжтай угаарын хийд өртөж байна. Ажилтнуудын гүйцэтгэж буй  ажил үүргээр нь судалж үзэхэд доторлогоочидын өртөлтийн дундаж хэмжээ 11.3±23.9 мг/м3, ган хайлагчид 11.9±23.8 мг/м3, цутгагчид 11.1±13.3 мг/м3, гагнуурчид 5.7±5.3 мг/м3, инженерүүдийн хувьд 3.3±5.5 мг/м3 тодорхойлогдсон.

Дүгнэлт: Нийт судалгаанд хамрагдсан ажилчдын 87.7 хувь нь угаарын хийд өртсөн байна. Засвар механикийн цехийн кранист, ган хайлагч ялангуяа шөнийн ээлжнийхэн илүү өртөж байна. Хувь хүний угаарын ххийн өртөлтийн хэмжээ нь МУ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн MNS 4990:2000 стандарт заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 50-120 мг/м3-ээр, АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлагийн богино хугацаанд өртөх өртөлтийн зөвлөмж хэмжээтэй (TWA) харьцуулахад 20-160 ppm-ээр  тус тус их байна. Иймд цаашид угаарын хийн хордлогын түвшинг био-мониторингийн аргаар нарийвчлан судлах шаардлагатай юм.

Түлхүүр үг: Нүүрстөрөгчийн дутуу исэл, угаарын хийн өртөлт, карбоксигемоглобин

 

ABSTRACT

CARBON MONOXIDE’S EXPOSURE ASSESSMENT OF WORKERS AT ORE INDUSTRY

Background: Carbon monoxide is a common, potentially lethal gas produced by the incomplete combustion of fossil fuels such as natural or liquefied petroleum gas, oil, wood, and coal. It is one of the oldest documented toxicants. Mortality and morbidity from acute, unintentional, non-fire-related carbon monoxide poisoning is a substantial, but often unrecognized, public health problem in the worldwide. The result of planned inspection with laboratory analysis at Ore industrial workshops and fields located in Darkhan-Uul province conducted by Specialized Inspection Place in 2013 was higher than the permissible level which is indicated in Mongolian national standard of occupational hygiene MNS 4990-2015 by 60.2 mg/m3 and was higher than the short time permissible exposing  level which is indicated Occupational Safety and Health Agency (OSHA) of USA by 20 ppm, therefore we predicted that there is a pollution of carbon monoxide in present industry and conducted this study.

Objective: To study the exposure of carbon monoxide for workers in ore industry by environmental and question method.

Methodology: Research is conducted by analytical research design in February of 2014 and December. Statistic formulation was conducted by using SPSS 21, MS excel.

Result: 15.5% of workers who participated in present study were female and 84.5% of them were male, worked years were between 2 to 23. For the determination of carbon monoxide exposure by workshops and departments, the average level of CO for workers was 17±2.6 mg/m3 maximum was 57.3 mg/m3, the average level was for dayworkers 44.9±3.7 mg/m3 for night workers it was 102±9.9 mg/m3 and maximum was 427 mg/m3 in RIW. Identifying level of exposure by the type of workers, for servicemen were 96.2±10.9 mg/m3 for welders was 46.4 mg/m3 and mechanics was 140.5 mg/m3 which were higher than others.

Conclusion: Preceding result of this study shows that workers especially servicemen, mechanic and night workers of RIW in Darkhan Uul province Ore industry are exposing more to carbon monoxide.

Keyword: carbon monoxide, carbon monoxide poisoning, carboxyhemoglobin