Монгол Улс дахь ХАБЭА-н хүний нөөцийн төлөв байдал

НЭМ-ийн магистр Б.Уртнасан, АУ-ны Д.Нарансүх

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд Монгол улсад үйлдвэржилт эрчимтэй нэмэгдэж, улмаар аюултай эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ажиллагсадын тоо өсөж байна. 2005 онд  аж үйлдвэрт 968.3 мянган хүн ажиллаж байсан бол 2010 онд 1033.7 мянга, 2015 онд 1151.2 мянга болон нэмэгджээ. Үүнтэй холбоотой ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Монгол улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-тай холбоотой хууль тогтоомжуудын шаардлагатай холбоотойгоор ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад ХАБЭА-н мэргэжилтнүүд чухал үүрэгтэй. Манай улсад Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд (АШУҮИС) Нийгмийн эрүүл мэнд судлалч (эрүүл ахуйч) мэргэжлээр төгсгөж, төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдан Хөдөлмөрийн эрүүл ахуйч мэргэжилтнээр, хөдөлмөр ба орчны эрүүл мэнд чиглэлээр магистр, докторын түвшинд мэргэжилтэн бэлтгэж байна. Хууль тогтоомжийн шаардлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах ХАБЭА-н мэргэжилтэн манай улсад дутагдалтай байна. Түүнчлэн ажиллаж байгаа МУ дахь ХАБЭА-н ажилтан болон мэргэжлийн боловсон хүчний нөөцийг дэлгэрэнгүй тодорхойлон, нарийвчлан судлаж байгаагүй. Энэхүү судалгаа нь ХАБЭА-н мэргэжлийн хүний нөөцийн төлөвлөлт, мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээг тодорхойлох, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтаалсан өвчний урьчдилан сэргийлэлтийг сайжруулахад үндэслэл болох ач холбогдолтой юм.

Зорилго: Монгол улс дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны   өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох зорилготой.

Судалгааны материал арга зүй: Судалгаанд агшингийн загварыг ашиглаж, чанарын болон тоон аргыг хослуулан мэдээ баримт цуглуулав. ХАБЭА-н мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, төрийн болон хувийн өмчит компанийг оролцуулан нийт 194 байгууллага, 344 ХАБЭА-н ажилтныг судалгаанд хамрууллаа. Судалгаанд тусгайлан боловсруулсан асуумжийг ашиглан ажилтнуудын талаарх ерөнхий мэдээлэл, ХАБЭА-н мэргэжил эзэмшилт, богино хугацааны болон мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байдал, ХАБЭА-н бакалаврын сургалтын хэрэгцээ гэсэн бүрэлдэхүүнтэй мэдээллийг цуглуулав.

Судалгааны мэдээ баримтыг MS Office Excel програмд кодлон оруулж, статистик баримтын сан (файл) үүсгэв. Статистик баримтыг STATA 12 программ руу хөрвүүлэн дескриптив дүн шинжилгээ хийсэн.

Судалгааны үр дүн: Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын 15.9% (n=31) нь ХАБЭА-н  үйл ажиллагааг бие даасан бүтэц нэгжээр хэрэгжүүлдэг бол 50.5% (n=98) нь асуудал хариуцсан ажилтантай, 33.5% (n=65)-д нь өөр төрлийн ажил үүрэгтэй ажилтан хавсран ажиллаж байна. Судалгаанд хамрагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилчдыг мэргэжлээр нь авч үзэхэд 58.4% (n= 184) нь инженер техникийн, 9.46% (n=30) нь эрүүл ахуйч, 7.57% (n= 24) нь хууль эрх зүй, 5.9% (n= 19) нь технологи, 5.68% (n=18) нь санхүү эдийн засгийн мэргэжилтэй ажилчид бүрдүүлж байна. Судалгаанд оролцогчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжил эзэмшилтээр нь авч үзэхэд 6.1% (n=21) нь хөдөлмөрийн эрүүл ахуйч, 0.9% (n=3) нь ХАБЭА-н мэргэжилтэн/ ХАБ-н ажилтан, 18.9 % (n=65) нь ХАБЭА-н чиглэлээр мэргэжил эзэмшээгүй, 74.1% (n=255) нь нь түр болон богино хугацааны сургалтанд хамрагдан ХАБЭА-н ажилтанаар ажиллаж байна. Судалгаанд хамрагдсан нийт ажилтнуудын 8.4% нь түр болон богино хугацааны сургалтын байгууллагад мэргэшүүлэх /мэргэжлийн индексгүй/ сургалтанд хамрагдсан, 6.1% нь мэргэжлийн индекстэй хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшил олгох сургалтанд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан ХАБЭА-н ажилчдын 58.1% (n=200) нь ХАБЭА-н мэргэжлийн баклаврын хөтөлбөрт хамрагдах сохирхолтой байна.

Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 15.9% нь биеэ даасан бүтэц нэгжээр, 50.5% нь асуудал хариуцсан ажилтнаар, 33.5% нь өөр ажил үүрэгтэй ажилтнаар хавсарсан хэлбэрээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Судалгаанд хамрагдсан ХАБЭА-н ажилтнуудын 93% нь дээд боловсролын байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжил эзэмшээгүй, түр болон богино хугацааны сургалтад хамрагдсан байна. ХАБЭА-н мэргэжилтнийг бакалаврын хөтөлбөрөөр бэлтгэх шаардлагатай байгааг судалгаанд хамрагдсан ажилтнуудын 58.1% нь дэмжиж байна.

Түлхүүр үг:  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, Мэргэшүүлэх сургалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан

 

ABTRACT

Survey on profile of Occupational safety and health staff

Background:  In recent years, the number of employees working of hazardous conditions has been increasing due to industrialization development. Statistic shows in 2005, 968.3 thousand employees were working at industrial field. The number increased to 1033.7 thousand in 2010, 1151.2 thousand in 2015. In relation with it the professional human resource capacity that ensure employees health issues in industrial field are being challenge of mongolian. Mongolian occupational safety and health regulation must be implemented by those human resource who are prepared with occupational safety and health professionalists. In Mongolia, the Mongolian National University of Medical Science, Public Health School has been prepared specialist with qualification of public health researcher, occupational hygienist. In addition, there is postgraduate it certified professional cource, ph.D and master degree training with duration of 6 months to 3 years. There is a lack of OHS specialist in compliance with the requirements of the legislation and the needs of the labor market. Currently, there is no comprehensive study of the occupational safety and health professionals in Mongolia. The significant research is to assessment the needs of occupational safety and health specialist strengthening capacity of human resource8 to be basic research study of occupational injury and diseases of Mongolia.

Objective: Determine the current profile of occupational safety and health staff in Mongolia.

Methodology: The study was using the cross section study design and collected data on combinations of qualitative and quantitative methods. All organizations wich have occupational safety and health specialists were asked to participate and 344 OHS staffs among 194 organizations were involved. The survey questionnaire was used with the collection of general information about employees, qualification of specialists, short and long term training coverage, the needs of undergraduate training. The survey data was coded in MS Office Excel and created a statistical file. The statistical analysis was done using the Stata 12 software.

Results:  15.9% (n = 31) of all organizations have independent OSH department, 50.5% (n=98) of them have OSH staff and 33.5% (n=65) of them assigned non OSH staff. By profession of are all OSH staffs, 58.4% (n=184) are engineering, 9.46% (n=30) are hygienists, 7.57% (n=24) is legal, 5.9% (n=19) are technology, 5.68% (n=18) are specialist in finance and economics. In terms of occupation of occupational safety and health, 6.1% (n=21) are occupational hygienist, 0.9% (n=3) are OSH specialists/ Occupational safety officer, 18.9% (n=65) don’t have a profession in occupational health and safety, 74.1% (n=255) are graduated temporary and short-term training of OSH staffs. 8.4% of the total respondents were trained in temporary and short term training institutions with no professional index and 6.1% were trained in occupational hygiene training with professional indexes. 58.1% (n=200) of OHS employees covered by the survey is interested in study at undergraduate training of OSH.

Conclusion: 15.9% of the enterprises covered by the study are independent OHS units, while 50.5% are by OHS staff, 33.5% are implementing occupational safety and health activities non OSHstaff. 93% OHS staff have certified temporary and short training qualification. The are not specialized with OSH. More than half of all OSH staff (58.1%) are interested in graduate undergraduate course with bachelor degree of university.

Key word: Occupational safety and health (OSH), OSH structure, OSH staff, certified professional course.