Бугуйны мэдрэлийн үрэвсэл Карпал туннел синдром

Гарын бугуй удаан хугацаанд ирмэгтэй зүйлд дарагдах, өндөр эрчимтэй доргионд өртөх зэрэг эргономикийн эрсдэлийн улмаас Бугуйны мэдрэлийн үрэвсэл (карпел туннел синдром) тохиолддог. Энэ талаар сонирхолтой тоо баримт Synergist сэтгүүлд нийтлэгдсэнийг орууллаа.
Карпел туннел синдром (КТС) нь бугуйны мэдрэл үргэлжилсэн дарагдалтын улмаас гэмтэж, өвдөлт шаналгаа үүсгэдэг ажил мэргэжилтэй холбоотой өвчин юм. Эргэшгүй өөрчлөлт, гэмтлээс сэргийлж мэс засал эмчилгээ хийх мэдрэлийн судасыг чөлөөлөх шаардлагатай болдог.

эх сурвалж: https://orthoinfo.aaos.org

2007-2017 онд АНУ-ын Калифорни мужид 139,336 ажилтан КТС-өөр өвдсөн статистик тоо байна. Нийт өвчлөлийн 72% (99,727) нь эмэгтэй ажилтнуудын дунд тохиолдсон бол 31 % (42,682) нь 45-54 насныханд бүртгэгдсэн байна.
КТС-аар өвдсөн ажилтнуудын ихэнх нь нийтийн үйлчилгээ (манай оронд төсвийн байгууллагын) ажилтнуудад (10,000-д 8,713 тохиолдол), телефон операторууд (10,000-; 90.3 тохиолдолд), кафе, нийтийн хоолны кассны ажилтнууд (10,000-д 66.2 тохиолдолд), электрон механик эд ангийн угсралтын ажилтнууд (10,000-д 46.2 тохиолдол) байгаа талаар судалгаанд дурджээ.
КТС-ын эмчилгээнд АНУ-ын хэмжээнд 2 тэрбум долларын зардал гарсан байна. Харин эрүүл мэндтэй холбоогүй бусад зардлыг тооцвол үүнээс хэдэн дахин өндөр өртөг гарах магадлалтай.
Эргономикийн эрсдэлээс ажилтнуудтай хамгаалцгаая.
Д.Нарансүх

эх сурвалж: AIHA Synergis maganzine, 2019, January