Ажлын байранд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд эрчимтэй тархаад буй шинэ төрлийн Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нь аж ахуйн нэгжүүдэд томоохон сорилт болж байна. Манай компани ч бусад аж ахуйн нэгжийн адилаар COVID-19-ийн нөлөөлөлд өртөж байгаа хэдий ч  үйл ажиллагаагаа хэвийн үргэжлүүлж, ажилтнуудаа ажлын байраар нь ханган ажиллаж байна.

Хэлт энд Сэфти Солушинс ХХК нь COVID-19  халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр журам, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.  Бид эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэндийн  чиглэлээр ажилладаг байгууллагын хувьд өөрсдийн  туршлагаасаа бусад аж ахуйн нэгж, байгууллагуудтай хуваалцах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр болох зорилгоор өөрсдийн боловсруулсан журам, төлөвлөгөөгөө нээлттэй болгож, татаж авах боломжтойгоор энд нийтлэв.