
Барилга, байгууламжид үүсэх чичиргээний нөлөөллийг тасралтгүй хянах, бүртгэх, үнэлэх зориулалттай. Барилгын ажил, автозам, төмөр зам, уурхайн тэсэлгээ, үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх доргиог богино болон урт хугацаанд хянаж, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үед автоматаар дохиолол илгээнэ.

Барилга, тэсэлгээ, уул уурхай, зам гүүр, төмөр замын орчинд доргионы түвшин хэмжих, хянах зориулалтын багаж.

Уг багаж нь хувь хүний гарт дамжих доргионы өртөлтийг хэмжих зориулалттай бөгөөд шинэ ISO 8041-2:2021 стандартын дагуу гурван тэнхлэгт (X, Y, Z) хэмжилт хийж доргионы өртөлтийг хянаж, бууруулах арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой багаж юм.

SV 100A нь утасгүй, бүх биеийн доргионы өртөлт хэмжигч багаж бөгөөд ISO 2631-1 стандартын дагуу доргионы өртөлтийн хэмжилт хийхэд тохиромжтой. Энэхүү хэмжилтийн багаж нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон бөгөөд ашиглахад хялбар юм.