Лабораторийн үйлчилгээ
Тус лаборатори нь эрүүл ахуй, хор судлал, аналитик химийн мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, дэвшилтэд технологи бүхий өндөр мэдрэг шинжилгээний багажаар тоноглогдсон ба ISO/IEC 17025:2017 итгэмжлэлтэйгээр лабораторийн шинжилгээ, шалгалт тохируулгын үйл ажиллагааг явуулдаг.
Үйл ажиллагаа
- Тоос, тоосонцрын шинжилгээ: Нийт тоос, гагнуурын тоосонцор, цулцанд нэвтэрдэг тоос, PM2.5, PM10 тоосонцорын сорьцыг шинжилнэ
- Кварц цахиурын шинжилгээ: Тоосны сорьцонд кварц цахиур тодорхойлно
- Агаарт хорт металлын шинжилгээ: Гагнуурын тоосонцор, агаарын сорьцонд тодорхойлно
- Хорт металлын био-мониторинг: Цус, шээс, үс зэрэг биологийн сорьцонд хорт металл тодорхойлно
- Микро элемент, эрдсийн шинжилгээ: Хүний биед ашигтай цайр, селен гэх мэт микро элемент, кали, фосфор гэх мэт эрдсийг цусанд тодорхойлно
- Судалгааны төслийн захиалгат шинжилгээ: Эрүүл ахуй, хор судлал, байгаль орчин, анагаах ухаан, химийн чиглэлийн судалгааны төслийн захиалгаар хийх лабораторийн шинжилгээ
- Шалгалт тохируулга: Эрүүл ахуйн хэмжилтийн багажны баталгаат байдлыг шалгах харьцуулсан хэмжилт, шалгалт тохируулга