Хөдөлмөрийн эрүүл ахуйн багажны ажиллагаа, хэмжилтийн үнэн зөв байдлыг баталгаажуулах шалгалт тохируулгын үйлчилгээ
Манай компанийн Эрүүл ахуй, хор судлалын лаборатори нь гэрэлтүүлэг, анемометр, шуугиан хэмжигч гэх зэрэг эрүүл ахуйн хэмжилтийн шалгалт тохируулга, засвар үйлчилгээг хэрэглэгч нартаа үзүүлдэг.
Хэмжил зүйн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны үйл ажиллагаанд ашиглах хэмжих хэрэгсэл, багажийг хэмжилт зүйн хяналт шалгалтад хамруулах шаардлагатай. Энэ нь дээрх үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрийг үнэн зөв хэмжилтийн дүн үндэслэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.