Эрүүл ахуй, хор судлалын лаборатори нь Польшийн Radgaw MYA микро жин, Японы Jasco Нил улаан туяаны спектрометр, Германы Spectro Индукцын холбоост плазмын спектрометр, АНУ-ын Mesalab FlexCal калибратор, RKI, Maestro брэндийн хорт хий илрүүлэгч багажны калбиратор зэрэг орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан багажнуудыг ашигладаг.
Эдгээр багажнууд нь АНУ, Австрали, Канад зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн салбар өндөр хөгжсөн улс орнуудад хэрэглэдэгтэй ижил түвшний багаж төхөөрөмжийг бид хэрэглэж байна.
Бүх багажнуудаа хуваарийн дагуу шалгалт тохируулга, засвар үйлчилгээнд тогтмол хамруулж, хэмжилтийн баталгаат байдлыг хангадаг.