Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь аливаа байгууллагын ажлын байрнууд дахь эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийн өртөлтийг хэмжиж, эрүүл ахуйн стандарттай харьцуулан үнэлдэг мэргэжлийн үйл ажиллагаа юм.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн өртөлтийг хэмжиж, эрүүл ахуйн стандарттай харьцуулан үнэлдэг мэргэжлийн үйл ажиллагаа юм. Энэхүү үнэлгээнд үндэслэн байгууллага ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах ажлаа төлөвлөн хэрэгжүүлж, үр нөлөөг нь үнэлж, шаардлагатай шийдвэрийг гаргадаг.
Монгол Улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар уг үнэлгээг хийлгэх шаардлагыг бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагуудад тавьдаг.
Би ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг ханган, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээний үндэсний болон олон улсын стандарт аргуудыг ашигладаг.
Ажлын байран дахь ажилтны тоог 80-95%-ийн итгэх хязгаарт төлөөлөх чадвартай хэмжилтийн тоог санал болгодог.
Тоос, хорт бодис, шуугиан, доргионы хэмжилтийг ажилтны биед зүүлгэсэн багажаар бодиттой хэмжиж тодорхойлдог.
Хувь хүний хэмжилтийг ажлын өдрийн турш хийснээр хөдөлмөрийн нөхцөлийг бодиттой тодорхойлно.
Хэмжилтийн багажныхаа шалгалт тохируулгыг АНУ, Монголд эрх бүхий байгууллагуудад тогтмол хийлгэдэг.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн бүх хэмжилт шинжилгээ нь ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагын дагуу хийгддэг.
ХАБЭА-н тухай хуулийн шаардлагыг биелүүлж, Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн. Хэмжилт шинжилгээнд олон улсын болон үндэсний стандарт аргуудыг ашигладаг.