Бид шинжлэх ухаанч мэдлэгт суурилсан хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээгээр аж ахуйн нэгж байгууллагуудыг, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажилладаг. Тиймээс хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн ажилтнуудаар багаа бүрдүүлэн ажилладаг.
"Дэлхийн жишигт хүрсэн хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээгээр баялаг бүтээгчдийг хангаж, Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийн бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх"
Бид ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эн тэргүүнд тавьж, хүрээлэн орчинд ээлтэйгээр ажиллана.
Бид үйлчлүүлэгч, хамтрагч, өрсөлдөгч, ажилтан, бусад талуудтай ёс зүйтэй харилцаж хамтран ажиллана.
Бид үйлчилгээний чанар, үнэ цэнийг хамгийн өндөр түвшинд хадгалж ажиллана.
Бид ажилтан бүрт мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, ахиж дэвшихэд нь дэмжлэг үзүүлж, ижил тэгш боломж олгон, нийгмийн хангамжийн асуудалд нь анхааран ажиллана.
Бид Монгол Улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэгч хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах замаар нийгмийн сайн сайхан дэмжиж ажиллана.
Манай компани нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO/IEC 17020, ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн. ISO/IEC 17020 итгэмжлэлийн хүрээнд үйлчлүүлэгч нарт хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрүүл ахуйн бусад хэмжилт үнэлгээг бие даасан хараат бус байдлаар мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг. ISO/IEC 17025 итгэмжлэлийн хүрээнд эрүүл ахуй, хор судлалын лабораторийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж байна.
2010 - 2024