Menu

Health and Safety Solutions LLC

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Хөдөлмөрийн эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээний зорилго нь ажлын байран дахь эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийг таньж илрүүлэх, үнэлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний үр нөлөөг иж бүрнээр үнэлэх, хөдөлмөрийн эрүүл мэндийн  үйл ажиллагаануудыг сайжруулахад оршино.

Эрсдэлийн үнэлгээг хийснээр ажлын байрнуудыг ижил өртөлтийн бүлгээр ангилах, хөдөлмөрийн нөхцөлийг хэмжиж тодорхойлох,  үнэлэх, ажлын байран дахь өндөр, ноцтой эрсдэлүүдийг ялган тодорхойлох, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлдэг арга хэмжээнд үнэлгээ, дүгнэлт өгөх, ХАБЭМ-ийн менежментийг сайжруулах боломжийг бий болгоно.

Эрсдэлийн үнэлгээг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь дэс дараатай, системтэй ажиллаж, бодит үр дүнд хүрэх боломжийг олгодог. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.5, 31.2-д заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байрандаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх  үүрэг хүлээдэг. Бид ахисан түвшний эрсдэлийн үнэлгээг өргөжүүлэн Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх боломжийг үйлчлүүлэгчид санал болгодог. Манай компани нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх албан ёсны эрхтэй, MNS ISO 17025 стандартаар итгэмжлэгдсэн АШУҮИС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лабораторитой хамтран ажилладаг. 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээний  үе шат

  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн эрсдэлийн суурь үнэлгээ (I үе шат)
  2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн эрсдэлийн дунд түвшний үнэлгээ (II үе шат)
  3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн эрсдэлийн ахисан түвшний үнэлгээ (III үе шат)

Хүлээгдэх үр дүн

  • Ажлын байран дахь эрүүл мэндэд аюултай зүйлсийг таньж илрүүлэх, үнэлэх, арилгаж, бууруулах, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаа сайжирна.
  • Үр нөлөөтэй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо бүрдэнэ.
  • Хуулийн шаардлагыг биелүүлэх: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд “Ажил олгогч (28.1.4.) ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх,  бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгэх, (28.1.5.) ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг  хийлгэх, (31.2) ажлын байр шинээр бий болгох, тухайн ажлын байрны чиглэл , нөхцөл өөрчлөгдөх бүрт, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ” гэж заасан.

Хамтран хэрэгжүүлэгч

  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори
  • Ногоон титэм байгаль орчны лаборатори