Menu

Хүний нөөцийн чадавх

 Манай компани нь  хөдөлмөрийн эрүүл ахуйгаар мэргэшиж, эрдмийн зэрэг цол хамгаалсан, туршлагатай, чадварлаг багыг бүрдүүлсэн.

Хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан захирал

Д.Болдмаа, НЭМ-ийн магистр

Боловсрол: 1995 онд Анагаах Ухааны Их Сургуулийн Эрүүл ахуйч-тархвар судлаач мэргэжлээр төгсөж, хөдөлмөрийн эрүүл ахуйн нарийн мэргэжил эзэмшсэн. 2000 онд Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Австрали улсад Ажлын байрны эрсдлийн үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжил дээшлүүлэх сургалтыг дүүргэсэн. 

Туршлага: 1995-1999 онд Орхон аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч,  1999-2011 онд Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүүл Мэндийг Дэмжих хэлтэст мэргэжилтэн, 2011-2016 онд Оюу Толгой ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн, 2016-2017 онд НБИК ХХК-д ХАБЭАБО-ны менежерээр ажилласан. 

Харилцах хаяг: boldmaa@hss.mn  Утас: 99870461

Зөвлөх хөдөлмөрийн эрүүл ахуйч

Д.Нарансүх, АУ-ны доктор

Боловсрол: ЭМШУИС-ийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр төгсөж, хөдөлмөрийн эрүүл ахуйн нарийн мэргэжил эзэмшиж, магистр, докторын зэргийг Монгол, АНУ-д хамгаалсан. 2008 онд "Арьс ширний үйлдвэрийн хөдөлмөрийн нөхцөл" сэдвээр нийгмийн эрүүл мэндийн магистрыг ЭМШУИС-д, 2013 онд "Дулааны цахилгаан станцын агаар дахь асбестийн өртөлтийн үнэлгээ" сэдвээр шинжлэх ухааны магистрыг хөдөлмөр, орчны эрүүл ахуйн салбарт АНУ-ын Жонс Хопкинсын их сургуульд, 2015 онд "Ажлын байран дахь асбестийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ сэдвээр" АУ-ны докторын зэргийг АШУҮИС-д хамгаалсан.

Туршлага: Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 2006 оноос хойн ажиллаж байна. АШУҮИС дээр Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лабораторийг санаачлан байгуулж, байнгын ажиллагаанд оруулж,  ISO 17025 стандартаар итгэмжлүүлэх амжилттай хэрэгжүүлсэн.  Хөдөлмөрийн эрүүл ахуйн 9 стандартыг боловсруулан батлуулсан. Оюу Толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Саусгоби Сэндс ХХК зэрэг байгууллагуудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эргономикийн үнэлгээ, ажлын байран дахь тоос, шуугианы өртөлтийн үнэлгээ, агаарын чанарын үнэлгээ зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

Хөдөлмөрийн эрүүл ахуйчид

Г.Цацрал, НЭМ-ийн магистр

Боловсрол: ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэнд судлалч (Эрүүл ахуйч) мэргэжлээр төгсөж, Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн нарийн  мэргэжил эзэмшсэн. 2015 онд "Албан тасалгаанд ажиллагсадын эргономикийн эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Туршлага: 2011 оноос хойш хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр  ажилласан  туршлагатай. Оффисс, уурхай, дулааны цахилгаан станц, арьс ширний зэрэг үйлдвэрүүдэд эргономикийн үнэлгээ, ажлын байранд тоос, шуугианы болон бусад эрүүл ахуйн хэмжилтүүдийг гүйцэтгэж байсан туршлагатай. 

 

Б.Уртнасан, НЭМ-ийн магистрант

Боловсрол: АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэнд судлалч (Эрүүл ахуйч) мэргэжлээр төгсөж, Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн нарийн  мэргэжил эзэмшсэн. 2016 оноос хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцаж байна. 

Туршлага: 2015 оноос хойш хөдөлмөрийн эрүүл ахуйн  чиглэлээр ажиллаж байна. 2017 онд Оюу Толгой ХХК-д  дадлагажих хөтөлбөрт хамрагдаж, хөдөлмөрийн эрүүл ахуйчаар ажилласан. Уурхай, автозасвар, барилгын  зэрэг ажлын байрнуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж байсан туршлагатай.